Хайх

Күүкийн бодлого
Vatican News портал нь вебсайтын ашиглалтыг хөнгөвчлөх, үйлчилгээний ашиглалтыг баталгаажуулахын тулд техникийн эсвэл ижил төстэй күүкийг ашигладаг. Мөн гуравдагч этгээдийн техникийн болон шинжилгээний күүкийг ашиглаж байж болно. Хэрэв та илүү ихийг мэдэхийг хүсвэл энд дарна уу. Энэ баннерыг хааснаар та күүкийг ашиглахыг зөвшөөрч байна.
БИ ЗӨВШӨӨРЧ БАЙНА

Бидний тухай

Vatican News (Ватиканы мэдээ) бол Гэгээн Ширээт Улсын мэдээллийн портал юм. Портал нь Vatican Radio, L’Osservatore Romano болон Vatican Media-гийн хамтаар орчин үеийн соёлд "Сүмийн төлөөлөгчийн үйлсийн шаардлагад үргэлж илүү сайнаар" хариулахыг эрмэлздэг. Ватиканы мэдээ портал 2015 оны 6 сарын 27-нд Пап лам Францисын Моту Проприо захидалд заасны дагуу Харилцаа холбооны хэрэг эрхлэх газрыг байгуулснаар эхэлсэн. Энэ газар нь өнөөдрийн Ромын Куриагийн Яам хэмээн нэрлэгдэх болсон.

Ватиканы мэдээ нь энгийн дижитал платформын ухагдахуунаас давж, янз бүрийн соёлд "нигүүлслийн Сайн мэдээг бүх хүнд хүргэх" зорилгын үүднээс харилцаа холбоонд гарч буй байнгын өөрчлөлтийг урьдчилан харж, хариу өгөхийг эрмэлздэг. Портал нь олон хэл, соёлыг хамарч, мэдээллийн олон суваг, медиа, төхөөрөмжөөр дамжуулан аудио, видео, текст, дүрсэн мэдээг хүргэдэг.

Портал нь Пап лам, Гэгээн Ширээт Улс, орон нутгийн Сүмийн үйл ажиллагаа болон дэлхийн мэдээг түгээх боломжийг олгодог дөрвөн үндсэн мэдээний хэсэгтэй. Ватиканы мэдээ нь Ватиканы радиогийн олон хэл дээрх хөтөлбөрийн үйл ажиллагааны бүтэц дээр суурилдаг. (Пап XI Пиогийн хүсэлтээр Гуглиелмо Маркони Ватиканы радиог үндэслэж, бий болгосон бөгөөд 1931 оны 2 сарын 12-нд анх мэдээ дамжуулж эхэлсэн юм.) Ватиканы мэдээ нь зөвхөн мэдээлэх төдийгүй, итгэлийн найдварыг бүх дэлхийд хүргэж, Сайн мэдээний гэрлээр дамжуулан баримтуудыг тайлбарлахыг эрмэлздэг. "Зовлон зүдүүр, ядуурал, бэрхшээлтэй нөхцөл байдалд онцгой анхаарал хандуулдаг элч, шашин дэлгэрүүлэгч" болох шалгуур биднийг чиглүүлдэг (2017 оны 5 сарын 4-нд Харилцаа холбооны хэрэг эрхлэх газрын анхны чуулганд хандан Пап Францисын хэлсэн үг).

 

Редакцийн албан тушаал

Андреа Торниелли (Редакцийн Захирал), Сержио Сентофанти, Алессандро Жисотти (Редакцийн Гүйцэтгэх Захирал)

 

Ватиканы радиогийн захирал - Ватиканы Мэдээ Мэдээлэл

Массимилиано Меничетти (Редакцийн Гүйцэтгэх Захирал)

Prev
February 2025
SuMoTuWeThFrSa
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Next
March 2025
SuMoTuWeThFrSa
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031