Хайх

Күүкийн бодлого
Vatican News портал нь вебсайтын ашиглалтыг хөнгөвчлөх, үйлчилгээний ашиглалтыг баталгаажуулахын тулд техникийн эсвэл ижил төстэй күүкийг ашигладаг. Мөн гуравдагч этгээдийн техникийн болон шинжилгээний күүкийг ашиглаж байж болно. Хэрэв та илүү ихийг мэдэхийг хүсвэл энд дарна уу. Энэ баннерыг хааснаар та күүкийг ашиглахыг зөвшөөрч байна.
БИ ЗӨВШӨӨРЧ БАЙНА

АНЖЕЛУС Гэгээн Петрийн талбай 2024 оны 3 сарын 24, Дал модны Ням гараг

Эрхэм ахан дүүс ээ,

Хэдхэн хоногийн өмнө Колумб улсын Сан Хосе де Апартадо тосгонд нэгэн залуу эмэгтэй, хүү хоёрын аминд хүрсэн хэрэг гарсан. Тэрхүү тосгоны иргэд миний сэтгэлд ойр байгааг би хэлмээр байна. Сан Хосе де Апартадо тосгон 2018 онд эдийн засгийн нэгдмэл байдал, энх тайван болон хүний эрхийн төлөөх тууштай ажлаараа үлгэр жишээ болж шагнал хүртэж байсан.

Саяхан Москвад болсон хулчгар террорист халдлагад өртсөн хохирогчдын төлөө би залбирч байгаа. Эзэн хохирогчдыг Өөрийн амар амгаланд хүлээн авч, тэдний гэр бүлийнхнийг тайтгаруулах болтугай. “Чи хүн бүү ал” (Гэтлэл 20:13) хэмээн тушаасан Тэнгэрбурханы эсрэг хүнлэг бус үйлсийг төлөвлөж, зохион байгуулж, хэрэгжүүлдэг хүмүүсийн зүрхийг Тэр өөрчлөн эргүүлэх болтугай.

Ром хотын сүсэгтнүүд болон олон орноос ирсэн мөргөлчид та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Нэн ялангуяа дөрвөн зуун жилийн уламжлалаа үнэнчээр хадгалан, энэ жилийн баярт ч дал модны сүлжмэл навчийг дахин өргөсөн Санремо хотын төлөөлөгч нарт мэндчилгээ дэвшүүлье. Санремо хотын хүмүүстээ талархлаа! Эзэн та бүхнийг ивээх болтугай.

Эрхэм ахан дүүс ээ, Есүс даруу бөгөөд амар амгалан хааны хувиар Иерусалимд орж ирсэн. Өөрсдийн зүрхийг Түүнд нээцгээе! Есүс бол нигүүлсэл бөгөөд нүглийн уучлал өршөөл билээ. Зөвхөн Тэр л биднийг хорон муу, үзэн ядалт болон хүчирхийллээс чөлөөлж чадна. Дайны улмаас зовж шаналж буй ахан дүүсийнхээ төлөө бүгдээрээ залбирцгаая. Дэд бүтцийг устгах зорилготой хүчтэй дайралтуудаас болж маш олон хүн тог цахилгаанаас таслагдсан байгаа Украиныг би онцгойлон бодож байна. Тэдгээр дайралтууд үхэл, зовлон зүдүүр авчрахаас гадна улам ноцтой хүмүүнлэгийн гамшгийг тарих эрсдэлтэй юм. Шаналж буй Украиныг бид огт мартаж болохгүй! Мөн зовж зүдэрсэн Газа болон дайн болж буй бусад олон газрыг санацгаая.

Одоо бүгдээрээ Цэвэр охин Мариад хандан залбиръя. Амилалтын баяр баясгаланг мэдрэхийн тулд Ариун долоо хоногийн өдрүүдэд Есүстэй хэрхэн ойр байхыг түүнээс сурцгаая.

24 Гуравдугаар сар 2024, 16:26

Latest Angelus / Regina Coeli

Бүгдийг унш >
Prev
April 2025
SuMoTuWeThFrSa
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Next
May 2025
SuMoTuWeThFrSa
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031