Хайх

АНЖЕЛУС Гэгээн Петрийн талбай 2024 оны 3 сарын 3, Ням гараг

Эрхэм ахан дүүс ээ, buongiorno!

Өнөөдрийн Сайн мэдээний айлдал бидэнд ширүүн дүр зургийг харууллаа. Есүс худалдаачдыг сүмээс хөөж гарган (Иохан 2:13-25), мөнгө солигчдын ширээг хөмрүүлээд, тэнд байсан хүмүүсийг "Эцэгийн минь гэрийг наймааны газар бүү болго" хэмээн зэмлэсэн (ишлэл 16). Гэр, наймааны газар хоёр ямар ялгаатай вэ гэдэг дээр анхаарлаа хандуулцгаая. Эдгээр нь Эзэнд хандах хоёр өөр хандлага билээ.

Наймааны газар болсон сүмд хүн Тэнгэрбурханы өмнө зөвтгөгдөхийн тулд хурга худалдан авч, мөнгийг нь төлөөд, түүнийгээ тахилын ширээний нүүрс дээр болгож идэхэд л хангалттай. Худалдаж аваад, төлөөд, идээд тэгээд л харьж болно. Харин гэр болсон сүмд бид эсрэгээрээ Эзэнтэй уулзаж, Түүнтэй ойртохын тулд, ахан дүүстэйгээ ойр байж, баяр баясгалан, уй гашуугаа хуваалцахын тулд очдог. Наймааны газарт хүмүүс бүх зүйл дээр үнэ хаялцан тохиролцдог бол гэртээ байгаа хүн тийм тооцоо хийдэггүй. Зах дээр хүн өөрийн эрх ашгийг эрэлхийлдэг бол, гэртээ байгаа хүн чөлөөтэйгөөр бусдадаа өгдөг. Зах-сүмээр гэр-сүмийг орлуулахыг Есүс хүлээн зөвшөөрөөгүй учраас Тэр өнөөдрийн айлдалд чанд хатуу байдлаар дүрслэгджээ. Тэнгэрбурхантай харилцах бидний харилцаа дотно, итгэл дээр суурилсан байхын оронд хөндий, арилжааны шинжтэй байхыг Тэр хүлээн зөвшөөрдөггүй. Гэр бүлийн хоолны ширээний оронд худалдааны лангуунууд байрлуулахыг, тэврэлтийг үнийн шошгоор орлуулахыг, энхрийллийг зоосоор орлуулахыг Есүс зөвшөөрдөггүй. Есүс яагаад эдгээрийг хүлээн зөвшөөрдөггүй вэ? Учир нь гэвэл, ийм байдлаар Тэнгэрбурхан ба хүний хооронд, мөн ах дүү нарын хооронд саад тотгор бий болдог юм. Харин Христ нэгдэл, нигүүлсэл, өршөөл болон ойр дотно байдлыг авчрахаар ирсэн билээ.

Өнөөдөр, мөн Дөч хоногт цаг улирлын аян замын үеэр бид өөрсдийн дотор болон эргэн тойрондоо наймааны газрын бус, харин гэрийн уур амьсгалыг бий болгохоор дуудагдсан ажээ. Үүний тулд юуны өмнө шуналтай, итгэлгүй худалдаачид шиг биш, харин эцгийнхээ гэрийн хаалгыг цуцалтгүй итгэлтэйгээр тогшдог хүүхдүүд шиг Тэнгэрбурханд хандан ихээр залбирцгаая. Хамгийн түрүүнд Түүнд залбирцгаая. Дараа нь ахан дүүс хоорондын нөхөрлөлийг бэхжүүлцгээе. Өдгөө ахан дүүсийн холбоо бидэнд маш их хэрэгтэй байна!

Ингээд өөрсдөөсөө дараах асуултуудыг асууцгаая. Юуны өмнө миний залбирал ямар хандлагатай байна вэ? Өөрийн залбирлыг би төлөх ёстой төлөөс мэтээр харж байна уу, эсвэл хурдан дуусгахын түүс бололгүйгээр, эргэлзээгүй өөрийгөө даатгах мөч хэмээн харж байна уу? Миний бусадтай харилцах харилцаа ямар байна вэ? Би хариу нэхэлгүйгээр бусдад өгөх чадвартай юу? Чимээгүй байдлын хана, хөндийрлийн хоосон орон зайг нураах эхний алхмыг би хийж чадах уу? Эдгээр асуултуудыг бид өөрсдөөсөө асуух ёстой.

Мариа эх бидэнд Тэнгэрбурхантай хамт өөрсдийн дотор болон эргэн тойрондоо "гэр барихад" туслах болтугай.

Анжелусын дараа хэлсэн үгс

Эрхэм ахан дүүс ээ!

Үргэлжилж буй дайны улмаас Палестин, Израилын ард түмний туулж буй зовлон зүдүүрийг санан зүрх минь өдөр бүр харуусан шаналж байна. Олон мянган хүн амиа алдаж, шархдаж, дүрвэсэн бөгөөд асар их сүйрэл зовлон зүдүүр дагуулсаар байна. Энэ бүхэн ирээдүй нь аюулд өртсөн балчир, өөрсдийгөө хамгаалж чадахгүй хүмүүсийн хувьд ихээхэн үр дагавартай. Бид үнэхээр ийм байдлаар илүү сайн сайхан дэлхийг бүтээж чадна гэж бодож байгаа хэрэг үү хэмээн би өөрөөсөө асуусан. Бид үнэхээр энх тайванд хүрж чадна гэж бодож байгаа хэрэг үү? Гуйя, одоо хангалттай! Бүгдээрээ хамт “гуйя, одоо хангалттай!” хэмээн хэлцгээе. Зогсоцгоо! Барьцаалагдсан хүмүүсийг нэн даруй суллаж, тэд өөрсдийг нь тэсэн ядан хүлээж буй ойр дотнынхондоо эргэн ирж, энгийн ард иргэд яаралтай хэрэгцээтэй хүмүүнлэгийн тусламжийг аюулгүй хүртэх боломжтой болохын тулд Газын зурвас болон бүх бүс нутагт нэн даруй гал зогсоох хэлэлцээрийг үргэлжлүүлэхийг би дэмжиж байна. Мөн өдөр бүр маш олон хүн амиа алдаж, маш ихээр өвдөн зовж шаналж буй Украин улсыг бид мартаж болохгүй.

3 сарын 5-нд Олон улсын зэвсэг хураах, дэлгэрүүлэхгүй байх хоёр дахь өдөр тохиож байна. Одоогийн нөхцөл байдлын үр дүнд харамсалтайгаар нэмэгдсээр байгаа цэргийн хүчний зардалд хэчнээн их нөөц дэмий үрэгдэж байна вэ! Зэвсэг хураах нь юуны түрүүнд ёс суртахууны үүрэг гэдгийг олон улс даяар ойлгоно гэдэгт би чин сэтгэлээсээ найдаж байна. Үүнийг бүгдээрээ тодорхой санацгаая. Айдсын тэнцвэрт байдлаас итгэлцлийн тэнцвэрт байдал руу шилжихэд үндэстнүүдийн агуу гэр бүлийн бүх гишүүнээс эр зориг шаардагдана.

Ромчууд болон янз бүрийн орноос ирсэн мөргөлчид та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Тэр дундаа Португалийн Вила Поука де Агуиар их сургуулийн оюутнууд, Бадахозын “Родригес Моньино” дээд сургуулийн оюутнууд болон Польшоос ирсэн сүмийн бүлгүүдэд мэндчилгээ дэвшүүлье.

Киожжиа шашны хүрээний Росолина тосгоноос ирсэн бататгал хүртэхээр хүлээж буй хүмүүс болон тэдний гэр бүлийн гишүүд; Падуа, Аззано Мелла, Каприано, Фенили, Тарантогийн итгэгч нар, Ром дахь Сант'Альберто Магно сүмийнхэнд мэндчилгээ дэвшүүлье.

Би Сант’Эжидио нийгэмлэгээс “Хорон мууг сайнаар ялан дийл. Залбирал, ядуус, амар амгалан” сэдвийн дор нэгтгэсэн залуу украинчуудтай мэндчилье. Эрхэм залуус аа, дайны улмаас хамгийн их хохирол амссан хүмүүсийн төлөө тууштай зүтгэж байгаад тань гялайлаа. Баярлалаа!

Та бүхэнд Ням гарагийг сайхан өнгөрүүлэхийг хүсье. Миний төлөө залбирахаа мартуузай. Үдийн хоолоо амтархан идээрэй, arrivederci.

03 March 2024, 13:24

The Angelus is a special prayer recited by Catholics three times a day, at 6am, noon, and 6pm and is accompanied by the ringing of the Angelus bell. The name comes from the Latin word for Angel and the prayer itself reminds us of how Jesus Christ assumed our human nature through the Mystery of the Incarnation.
The Pope recites the Angelus prayer in St Peter’s Square every Sunday at midday.
He also gives a brief reflection on the Gospel of the day and often comments on some issue of international concern. The Pope’s words are broadcast all over the world on radio and television and widely shared on social media.
From Easter to Pentecost the Regina Coeli is prayed instead of the Angelus. This prayer commemorates the Resurrection of Jesus Christ and, like the Angelus, concludes with the recitation of the Gloria three times.

Latest Angelus / Regina Coeli

Бүгдийг унш >