Хайх

ТЭНГЭРИЙН ХАТАН Гэгээн Петрийн талбай 2024 оны 4 сарын 14, Амилалтын цаг улирлын гуравдугаар Ням гараг

Эрхэм ахан дүүс ээ, buongiorno, та бүхэнд Ням гарагийн мэндийг хүргэе!

Өнөөдрийн Сайн мэдээний айлдал бидэнд Дээгүүр Өнгөрөх баярын үдэш болсон үйл явдлыг өгүүллээ. Элч нар Дээд давхарт цугларсан байх үед хоёр нь Еммау тосгоноос буцаж ирээд Есүстэй уулзсан тухайгаа ярьдаг. Тэд үзэж харсан зүйлсээ баяр хөөртэйгөөр хуваалцаж байх үед Амилсан Нэгэн шавь нартаа үзэгдсэн. Шавь нар нь Түүнтэй уулзсан тухайгаа бусадтайгаа хуваалцаж байх яг л тэр үед Есүс тэдэн дээр ирсэн юм. Энэ нь итгэл бишрэлээ хуваалцах нь сайн бөгөөд чухал болохыг надад санууллаа. Амилсан Есүст итгэх итгэлийг хуваалцахын ач холбогдлыг эргэцүүлэн бодоход энэ түүх биднийг хүргэж байна.

Өдөр бүр бид мянга мянган мессежээр бөмбөгдүүлдэг. Тэдний олонх нь өнгөц бөгөөд ашиг тусгүй байдаг бол зарим нь бодлогогүй сониуч зан, эсвэл бүр хов жив, хорон санаанаас үүдэлтэй байх нь бий. Тийм мэдээлэлд зорилго гэж үгүй. Харин ч эсрэгээрээ, тэд хор хөнөөл учруулдаг. Гэхдээ эерэг, үр бүтээлтэй сайн мэдээллүүд ч бий. Сайн мэдээлэл сонсох нь бидэнд тустай, эерэг нөлөөтэй гэдгийг бид мэднэ. Үүнээс гадна өөрсдийн амьдралд янз бүрээр нөлөөлсөн бодит туршлагуудыг бусдад тус болох зорилгоор хуваалцах нь сайн хэрэг.

Гэсэн хэдий ч бидэнд бусдад ярихад хэцүү нэг зүйл байдаг. Тэр нь юу гээч? Бидний ярих ёстой хамгийн сайхан зүйл буюу Есүстэй учирсан учрал маань юм. Бид нэг бүрчлэн Эзэнтэй уулзсан боловч энэ тухайгаа бусдад ярих нь бидэнд хэцүү байдаг. Уг нь бидэнд тэрхүү учралын талаар ярих зүйл маш их. Эзэний талаар бусдад ярихдаа бид лекц унших биш, харин Тэр амьд, ойр дотно гэдгийг мэдэрч ухаарсан өвөрмөц мөчүүдээ хуваалцах учиртай. Тэр бидний зүрхэнд баяр баясгаланг бадрааж нулимсыг маань арчсан гэдгийг, бидэнд итгэл, тайтгарал, хүч чадал, урам зориг, эсвэл өршөөл, энхрийллийг өгсөн гэдгийг бид хуваалцах хэрэгтэй. Хүн бүр Есүстэй учирсан учралуудаа хуваалцаж, бусдад дамжуулаарай. Түүний талаар гэр бүл, хамт олон, найз нөхөдтэйгөө хуваалцах нь тун чухал. Амьдралд биднийг чиглүүлж урам зориг өгсөн зүйлсийг болон урагшлахад маань ихээхэн тусалсан сайхан бодол мэдрэмжүүдийг бусдад ярих нь сайн. Үүнээс гадна итгэлийн амьдралыг ойлгож хөгжүүлэхийн тулд, магадгүй наманчилж, хийсэн алдаагаа тунгаахын тулд гаргасан хичээл зүтгэл, хөдөлмөрийнхөө талаар ярих нь ч сайн юм. Хэрэв бид ингэж чадвал Дээгүүр Өнгөрөх баярын үдэш Еммау дахь шавь нараа Есүс гайхшируулсны нэгэн адил биднийг ч гайхшируулж, Түүнтэй учрах учралыг болон эргэн тойрныг маань улам үзэсгэлэнтэй болгох болно.

Итгэлийн амьдралд тохиосон хүчирхэг мөч буюу Есүстэй уулзсан шийдвэрлэх мөчөө санах гэж хичээцгээе. Хүн бүрд ийм зүйл тохиолдож байсан. Бид бүгд Эзэнтэй уулзсан шүү дээ. Хэсэг чимээгүй байгаад дараах асуултуудыг эргэцүүлцгээе. Би хэзээ Эзэнийг олсон бэ? Эзэн хэдийд надтай ойр байсан билээ? Энэ талаар чимээгүй бодоцгооё. Мөн Эзэнтэй уулзсан тухайгаа би Түүнийг алдаршуулахын тулд бусадтай хуваалцсан билүү? Бусад хүн Есүстэй уулзсан тухайгаа надад ярих үед би тэднийг сонсдог билүү?

Эзэнтэй учрах учралууд улам олон болохын төлөө итгэл бишрэлээ хуваалцахад маань Мариа эх бидэнд туслах болтугай.

 

Дараах үг

Эрхэм ахан дүүс ээ!

Сүүлийн хэдэн цагийн дотор Ираны хөндлөнгийн оролцооноос болж Израилын нөхцөл байдал улам дордож байгаа тухай мэдээг сонсоод миний сэтгэл эмзэглэн санаа зовниж, тэдний төлөө залбирч байна. Ойрх Дорнодыг томоохон цэргийн мөргөлдөөнд татан оруулж болзошгүй хүчирхийллийн эрчлээг улам өдөөх аливаа үйлдлийг зогсоогооч хэмээн би чин сэтгэлээсээ гуйж байна.

Хэн ч бусдын оршин тогтнолд заналхийлж болохгүй. Израилчууд болон палестинчуудад энх тайвныг баримталж, зэрэгцэн, аюулгүй оршин тогтноход нь бүх үндэстэн туслах болтугай. Энэ бол тэдний хууль ёсны, гүн хүсэл эрмэлзэл бөгөөд эрх юм! Тэд бол хөрш зэргэлдээ хоёр улс.

Газын зурваст галыг зогсоож, шийдэмгийгээр хэлэлцээрийн замыг сонгоцгооё. Хүмүүнлэгийн гамшигт нэрвэгдсэн хүн амд тусалцгаая. Сарын өмнө барьцаалагдсан хүмүүсийг суллаач! Хүмүүс маш ихээр зовж шаналж байна! Бүгдээрээ амар амгалангийн төлөө залбирцгаая. Дайн, дайралт, хүчирхийллийг зогсооё! Харилцан яриа болон энх тайванд тийм гэж хэлцгээе!

Өнөөдөр Итали улсад Ариун Зүрхний Католик Их Сургуулийн Үндэсний 100 дахь өдрийг "Ирээдүйн хэрэгцээ: урам хугарал, хүсэл хоёрын дундах залуучууд" сэдвээр тэмдэглэж байна. Энэхүү агуу их сургуулийг эрхэм зорилгодоо үнэнч байж, өнөөгийн залуус болон нийгмийн хэрэгцээ шаардлагад анхаарал хандуулж, тэднийг хөгжүүлэх чухал ажлаа үргэлжлүүлэхийг би хүсэж байна.

Ром хот, Италийн бусад хэсэг болон олон орноос ирсэн мөргөлчид та бүхнийг би чин сэтгэлээсээ угтан авъя. Ялангуяа Америкийн Нэгдсэн Улсын Лос Анжелес, Хьюстон, Натли, Риверсайдын сүсэгтнүүд; улсынхаа тугийг даллаж буй Польшийн ард түмэн, ялангуяа Бодзанов болон Зүүн зүгийн сүмд туслах багийн залуу сайн дурын ажилтнууд та бүхэнд мэндчилгээ дэвшүүлье. Би Латин Америкийн орнуудын Сант’Эжидио нийгэмлэгийн удирдагчдыг угтан, хийж буй ажлыг нь сайшааж байна.

Итали улс даяар өмгөөллийн үйл ажиллагаа явуулж буй ACLI сайн дурын ажилтнууд; Трани, Арзакена, Монтелибреттигийн бүлгүүд; Милан хот дахь Санти Силвестро э Мартино сүмийн итгэгч залуус; Паннараногоос ирсэн бататгал сакрамент хүртэх гэж буй хүмүүс; мөн Гэгээн Доротигийн гэлэнмаа нарын "Урлаг ба итгэл" залуусын бүлгүүдэд энэ өдрийн мэндийг хүргэе.

5 сарын 25-26 хооронд Католик Сүм дэлхийн хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг анх удаа тэмдэглэх гэж байгаа. Үүнийг сануулахаар дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн хүүхдүүдтэй би халуун дотноор мэндчилье. Ирсэнд баярлалаа! Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг анх удаа тэмдэглэх үеэр хүн бүр залбирлаараа бидэнтэй хамт байхыг урьж байна. Мөн үйл ажиллагааг бэлтгэж буй бүх хүнд талархлаа илэрхийлье. Охид хөвгүүдэд хандаж хэлэхэд, би та нарыг бүгдийг нь хүлээж байгаа шүү! Та бүхний баяр баясгалан болон илүү сайхан амар амгалан ертөнцийг хүсэх хүсэл тэмүүлэл бидэнд хэрэгтэй байна. Ахан дүүс ээ, дайны улмаас зовж шаналж буй хүүхдүүдийн төлөө залбирцгаая. Украйн, Палестин, Израил, Мьянмар болон дэлхийн бусад хэсэгт тийм хүүхдүүд олон байна. Тэдний төлөө, амар амгалангийн төлөө залбирцгаая.

Та бүхэнд Ням гарагийг сайхан өнгөрүүлэхийг хүсье. Миний төлөө залбирахаа мартуузай. Үдийн хоолоо амтархан идээрэй, arrivederci.

14 April 2024, 06:27

What is the Regina Coeli?

The antiphon Regina Coeli (“Queen of Heaven”) is one of four traditional Marian antiphons, the others being Alma Redemptoris Mater, Ave Regina Coelorum, and Salve Regina.

It was Pope Benedict XIV who, in 1742, enjoined the recitation of the Regina Coeli in place of the Angelus during Eastertide, that is, from Easter Sunday to the end of Pentecost. It is recited standing as a sign of Christ’s victory over death.

Like the Angelus, the Regina Coeli is said three times a day, at dawn, at noon, and at dusk, in order to consecrate the day to God and the Virgin Mary.

This ancient antiphon arose, according to a pious tradition, in the 6th century; it is attested in documentary sources from the first half of the 13th century, when it was inserted in the Franciscan breviary. It is composed of four short verses, each ending with an “alleluia.” With the Regina Coeli, the faithful turn to Mary, the Queen of Heaven, to rejoice with her at the Resurrection of Christ.

At the Regina Coeli on Easter Monday of 2015, Pope Francis spoke about the spiritual dispositions that should animate the faithful as they recite this Marian prayer:

“In this prayer, expressed by the Alleluia, we turn to Mary inviting her to rejoice, because the One whom she carried in her womb is Risen as He promised, and we entrust ourselves to her intercession. In fact, our joy is a reflection of Mary’s joy, for it is she who guarded and guards with faith the events of Jesus. Let us therefore recite this prayer with the emotion of children who are happy because their mother is happy.”

Latest Angelus / Regina Coeli

Бүгдийг унш >