Хайх

Il Papa, preghiamo per le popolazioni che soffrono per la guerra

АНЖЕЛУС Гэгээн Петрийн талбай 2024 оны 10 сарын 20, Ням гараг

Эрхэм ахан дүүс ээ, Ням гарагийн мэнд хүргэе!

Эвхаристын энэхүү тэмдэглэлт үйл явдал дуусахаас өмнө шинэ гэгээнтнүүдэд хүндэтгэл үзүүлэхээр ирсэн та бүхэнд баярласнаа илэрхийлье. Кардиналууд, хамба лам нар, сахилт эрэгтэй, эмэгтэй хүмүүс, тэр дундаа Friars Minor бүлгэмийнхэн болон Маронитын итгэгч нар, Консолата бүлгэмийн шашин дэлгэрүүлэгчид, Ариун гэр бүлийн бяцхан гэлэнмаа нар болон Ариун Сүнсний тахил бүлгэм, түүнчлэн янз бүрийн улсаас ирсэн мөргөлчид та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Бүгд Найрамдах Итали Улсын Ерөнхийлөгч болон бусад албан төлөөлөгч, төрийн эрх баригч нарт хүндэтгэлтэйгээр мэндчилгээ дэвшүүлье.

Уганда улсын тарчлагч гэгээнтнүүдийг өргөмжилснөөс хойш жаран жилийн дараа энд ирсэн тус улсын дэд ерөнхийлөгч болон мөргөлчидтэй мэндчилье.

Хүн амын хамгийн эмзэг бүлгүүдэд шаардлагатай анхаарлыг хандуулахыг Гэгээн Жузеппе Алламаногийн гэрчлэл бидэнд сануулах болтугай. Ялангуяа өнөөдрийн үйл явдалтай холбоотой гайхамшиг тохиосон Бразил улсын Амазоны ойд орших Яномами хүмүүс миний бодолд байна. Тэрхүү ард түмнийг болон тэдний үндсэн эрхийг хамгаалж, эрхэм чанар, газар нутгийг нь мөлжих аливаа үйлдлийн эсрэг тэмцэхийг улс төрийн болон иргэний эрх баригчдад уриалъя.

Өнөөдөр бид “Явж, тааралдсан болгоноо хуримд морилон ирэхийг урь” (Матай 22:9) гэсэн сэдэвтэй Дэлхийн шашин дэлгэрүүлэх өдрийг тэмдэглэж байна. Сайн мэдээний тунхаглал бол бүх хүнийг хайрладаг Эзэнтэй баяр хөөртэйгөөр уулзах урилгыг хүргэх гэсэн утгатай болохыг энэ үг бидэнд санууллаа. Шинэ Гэгээнтнүүдийн бидэнд сургасанчлан, “Христэд итгэгч бүр бүх нөхцөл байдалд сайн мэдээний гэрчлэлийг бусдад хүргэх замаар бүх нийтийн шашин дэлгэрүүлэх үйлсэд оролцох дуудлагатай” (Дэлхийн шашин дэлгэрүүлэх 98 дахь өдөрт зориулсан захиа, 2024 оны 1 сарын 25). Ихээхэн золиос гарган дэлхийн өнцөг булан бүрд сайн мэдээг тунхаглаж буй шашин дэлгэрүүлэгч нараа залбирал, тусламжаар дэмжицгээе.

Тарчлан зовсон Палестин, Израил, Ливан, Украйн, Судан, Мьянмар болон дайны улмаас шаналж буй бусад бүх хүний төлөө үргэлжлүүлэн залбирч, энх тайвны бэлгийг гуйцгаая.

Өөр шиг нь, мөн Гэгээнтнүүд шиг зоригтой, баяр баясгалантай Сайн мэдээний гэрчүүд болоход Цэвэр охин Мариа бидэнд туслах болтугай.

20 October 2024, 14:37

The Angelus is a special prayer recited by Catholics three times a day, at 6am, noon, and 6pm and is accompanied by the ringing of the Angelus bell. The name comes from the Latin word for Angel and the prayer itself reminds us of how Jesus Christ assumed our human nature through the Mystery of the Incarnation.
The Pope recites the Angelus prayer in St Peter’s Square every Sunday at midday.
He also gives a brief reflection on the Gospel of the day and often comments on some issue of international concern. The Pope’s words are broadcast all over the world on radio and television and widely shared on social media.
From Easter to Pentecost the Regina Coeli is prayed instead of the Angelus. This prayer commemorates the Resurrection of Jesus Christ and, like the Angelus, concludes with the recitation of the Gloria three times.

Latest Angelus / Regina Coeli

Бүгдийг унш >