Хайх

АНЖЕЛУС Гэгээн Петрийн талбай 2023 оны 12 сарын 24, Ням гараг

Эрхэм ахан дүүс ээ, Ням гарагийн мэнд хүргэе!

Өнөөдөр буюу Ирэлтийн цаг улирлын дөрөв дэх ням гарагт Сайн мэдээний айлдал бидэнд Хэл мэдээ хүргэсэн үеийн байр байдлыг өгүүлэн харуулжээ (Лук 1:26-39). Тэнгэр элч Мариад хэрхэн Есүсийг олохыг нь тайлбарлахдаа, “Ариун Сүнс чам дээр ирж, Хамгийн Дээдийн хүч чамайг бүрхэнэ” (ишлэл 35) гэж хэлдэг. Бүрхэх хүч буюу сүүдэр гэдэг энэ үгэн дээр түр анхаарлаа хандуулцгаая.

Мариагийнх шиг үргэлж нартай байдаг нутагт дамжин өнгөрөх үүл, ган гачигт тэсвэртэй сүүдэр болохуйц мод, эсвэл унд устай майхан зэрэг зүйлс хүнд амралт, хамгаалалт болдог.  Энд сүүдэр гэдэг сэргээх хүчтэй бэлэг байх бөгөөд Ариун Сүнс Мариа дээр бууж ирэх явцыг тэнгэр элч тийн дүрсэлжээ. Үүнээс бид Тэнгэрбурхан хэрхэн ажилладгийг мэдэж болно. Тэнгэрбурхан хүч хэрэглэж, эрх чөлөөнд халдалгүйгээр эелдэг зөөлөн хайраар биднийг тэвэрч, үр шимтэй болгож, хамгаалдаг юм. Энэ л Тэнгэрбурханы арга барил.

Нарны хурц гэрлээс хамгаалах сүүдэр буюу үүлний санаа нь Библид дахин дахин давтагддаг дүр зураг билээ. Цөлд Тэнгэрбурханы хүмүүстэй явдаг үүлийг санацгаая (Гэтлэл 13:21-22). Нэг үгээр хэлбэл “үүл” нь Тэнгэрбурханы сайхан сэтгэлийг дүрсэлжээ. Тэрээр Мариад төдийгүй өнөөдөр бид бүгдэд хандан: “Би чиний төлөө өөрийгөө чиний хоргодож амрах газар болгоё. Миний сүүдэр дор ирж, надтай хамт байгаарай” гэж хэлсэн мэт. Ахан дүүс ээ, Тэнгэрбурханы үр жимстэй хайр ингэж л ажилладаг. Үүнийг тодорхой байдлаар бид өөрсдийн дундаас ч мэдрэх боломжтой. Жишээлбэл, найз нөхөд, хосууд, хань ижил, эцэг эх, хүүхдүүд дундаа бид эелдэг зөөлөн, хүндэтгэлтэй байж, нэг нэгнээ сайхан сэтгэлээр халамжилдаг шүү дээ. Тэнгэрбурханы сайхан сэтгэлийн талаар тунгаан бодоцгооё.

Тэнгэрбурхан биднийг ийн хайрладаг бөгөөд Тэр биднийг ч бусад хүнийг угтаж, хамгаалж, хүндэтгээсэй гэж хүсдэг. Та бүхэн гадуурхагдсан, Христмасын баяр баясгалангаас хол байгаа хүмүүсийг бодоорой. Хүн бүрийн талаар Тэнгэрбурханы сайхан сэтгэлээр бодоцгооё. Тэнгэрбурханы сайхан сэтгэл гэх үгийг санаж яваарай.

Мөн бүгдээрээ Христмасын баярын өмнөх энэ өдөр өөрсдөөсөө ингэж асууцгаая: “Ариун Сүнс намайг Тэнгэрбурханы ялдам, дөлгөөн, сайхан сэтгэлээр бүрхэж авахыг би зөвшөөрч байна уу? Би Түүний өршөөл болон Евхаристад ойр байж, Түүнд орон зай гаргаж өгөхийг хүсэж байна уу?" Мөн: "Аль ганцаардаж гачигдсан хүмүүст би сэтгэлийг нь сэргээх үүл, тайтгаруулагч анд нөхөр болж чадах вэ?" гэж асууцгаая.

Биднийг аврахаар номхон дөлгөөнөөр ирдэг Тэнгэрбурханы оршихуйг нээлттэй, найрсгаар хүлээн авахад Мариа эх бидэнд туслах болтугай.

Анжелусын дараа хэлсэн үгс

Эрхэм ахан дүүс ээ!

Ром болон Италийн бусад хэсэг, мөн дэлхийн бусад орноос ирсэн мөргөлчид та бүхэнд энэ өдрийн мэндийг дэвшүүлье. Ялангуяа их хэмжээний бохирдолтой гэж албан ёсоор хүлээн зөвшөөрөгдсөн нутаг дэвсгэрт амьдарч, цэвэрлэгээг удаан хугацаанд хүлээсэн Италийн иргэдийн төлөөлөгчидтэй би мэндчилж байна. Би эдгээр иргэдтэй хамт байгаагаа илэрхийлж байна. Тэдний дуу хоолойг сонсоно гэж найдаж байна.

Та бүгд энэ Ням гарагийг, Христ мэндэлсэн баярын өмнөх өдрийг аз жаргалтай өнгөрөөхийг хүсэн залбиръя. Мөн халуун дулаан хайр, сэргэг байдлыг хүсье. Баяр ёслолыг хэрэглээтэй андуурч болохгүй гэдгийг би бас анхааруулмаар байна. Христэд итгэгчдийн хувьд бид баяраа энгийнээр, хог хаягдалгүйгээр, хэрэгцээт зүйл эсвэл нөхөрлөлөөр дутагдсан хүмүүстэй хуваалцах замаар тэмдэглэх ёстой. Дайны хөлд нэрвэгдсэн ахан дүүсээ зүрх сэтгэлдээ санацгаая. Палестин, Израил, Украиныг бодоцгооё. Мөн зовлон зүдүүр, өлсгөлөн, боолчлолд нэрвэгдсэн хүмүүсийн тухай бодоцгооё. Хүний зүрхийг өөртөө авсан Тэнгэрбурхан маань хүн чанарыг хүмүүсийн зүрх сэтгэлд дүүргэж өгөх болтугай!

Миний төлөө залбирахаа мартуузай. Үдийн хоолоо амтархан идээрэй. Мөн бүгдэд нь Христ мэндэлсний баярын мэндийг хүргэе! Arrivederci!

24 December 2023, 12:34

The Angelus is a special prayer recited by Catholics three times a day, at 6am, noon, and 6pm and is accompanied by the ringing of the Angelus bell. The name comes from the Latin word for Angel and the prayer itself reminds us of how Jesus Christ assumed our human nature through the Mystery of the Incarnation.
The Pope recites the Angelus prayer in St Peter’s Square every Sunday at midday.
He also gives a brief reflection on the Gospel of the day and often comments on some issue of international concern. The Pope’s words are broadcast all over the world on radio and television and widely shared on social media.
From Easter to Pentecost the Regina Coeli is prayed instead of the Angelus. This prayer commemorates the Resurrection of Jesus Christ and, like the Angelus, concludes with the recitation of the Gloria three times.

Latest Angelus / Regina Coeli

Бүгдийг унш >