ТЭНГЭРИЙН ХАТАН Гэгээн Петрийн талбай 2024 оны 5 сарын 5, Амилалтын цаг улирлын зургаадугаар Ням гараг

Эрхэм ахан дүүс ээ, өглөөний мэнд!

Өнөөдрийн Сайн мэдээний айлдалд Есүс элч нартаа: "Би та нарыг боолууд гэж дахиж дуудахгүй. Харин Би та нарыг анд нөхөд гэж дуудав" гэж хэлсэн тухай өгүүллээ (Иохан 15:15). Энэ ямар утгатай үг вэ?

Тэнгэрбурхан чухал даалгаврууд даатгасан онцгой хүмүүсийг Библид Тэнгэрбурханы “боолууд” хэмээдэг. Тэдний дунд Мосе (Гэтлэл 14:31), Давид хаан (2 Самуел 7:8), эш үзүүлэгч Елиа (1 Хаад 18:36), Цэвэр охин Мариа (Лук 1:38) нар багтана. Тэнгэрбурхан Өөрийн эрдэнэсийг тэдэнд хариуцуулж өгчээ (Матай 25:21). Гэхдээ Есүсийн хэлсэнчлэн, энэ нэршил Тэнгэрбурханы хувьд бид хэн бэ гэдгийг илэрхийлэхэд хангалтгүй аж. Тэрээр ямар нэг эд зүйл, төлөвлөгөөнөөс давсан илүү их, агуу зүйлийг хүсдэг. Тэнгэрбурхан биднээс нөхөрлөлийг хүсдэг.

Хүмүүс бид багаасаа л нөхөрлөл ямар үзэсгэлэнтэй болохыг олж мэддэг. Бид найз нөхдөдөө тоглоомоо, хамгийн сайхан бэлгүүдээ өгдөг. Өсвөр насанд хүрээд бид тэдэнтэйгээ анхны нууцуудаа хуваалцаж; цаашлаад үнэнч байхаа амалдаг. Насанд хүрсэн найзууд хоорондоо сэтгэлийн таатай болон таагүй мэдрэмжүүдээ хуваалцаж, ахмад настнууд хоорондоо урт өдрүүдийн дурсамж, бодол, нам гүм чимээгүй байдлаа хуваалцана. Тэнгэрбурханы Үг, Сургаалт үгс номд "Анхилуун үнэрт тос, сүрчиг нь зүрхийг баясгах. Сэтгэлийн үнэнч зөвлөгөө анд нөхөрт нь амтат бурам мэт" хэмээн бичигдсэн байдаг (27:9). Бүгдээрээ найз нөхдийнхөө тухай хэсэг бодож, тэднийг бидэнд өгсөн Эзэнд талархацгаая! Тэднийг бодох орон зайг гаргацгаая…

Нөхөрлөл ямар нэг тооцоо, эсвэл албадлагаас үүсдэггүй. Өөрсдийн маань дотор байх ямар нэг зүйл өөр хүнд ч байхыг олж харах үед нөхөрлөл аяндаа үүсдэг юм. Үнэн нөхөрлөл маш хүчтэй бөгөөд түүнийг урвалт ч үгүй хийж чаддаггүй. "Анд нөхөр аваас ямар ч үед хайрлах" (Сургаалт үгс 17:17) гэж Сургаалт үгс номд давтан бичсэн байдаг. Есүс өөрийг нь үнсэж урвасан Иудаст хандан: "Анд минь, чи яах гэж ирэв?" (Матай 26:50) хэмээсэн билээ. Жинхэнэ найз чамайг алдаа гаргасан үед ч орхидоггүй. Тэр чамайг залруулж, зэмлэж болох ч, чамайг уучилдаг бөгөөд орхиж явдаггүй.

Есүсийн хувьд бид яг тийм анд нөхөд мөн болохыг Тэр өнөөдрийн айлдлаар дамжуулан бидэнд хэллээ. Түүний хувьд бид ямар нэг гавьяа, хүлээлтээс үл хамааран Түүний хайрладаг хүмүүс. Тэр бидэнд Өөрийн гараа сунгаж, Өөрийн хайр, ивээл, Үгийг болон Өөрт нь хамгийн нандин зүйл болох Эцэгээс сонссон бүхнээ хуваалцсан (Иохан 15:15). Есүс биднийг хайрладаг учраас л бидний өмнө өөрийгөө эмзэг болгож, хамгаалалт, дүр эсгэлтгүйгээр бидний гарт өөрийгөө өгсөн. Эзэн биднийг хайрладаг. Найзын хувьд Тэр бидэнд сайныг хүсэх агаад Түүний сайн сайхнаас биднийг хуваалцаасай гэж хүсдэг.

Тиймээс өөрсдөөсөө дараах асуултуудыг асууцгаая: Миний хувьд Эзэн ямар нүүр царайтай вэ? Анд нөхрийн нүүр царай юу, эсвэл танихгүй хүний нүүр царай юу? Түүний хувьд эрхэм нандин, хайрт хүн болохоо би мэдэрдэг үү? Би бусдад ямар нүүр царайг үзүүлдэг вэ? Ялангуяа алдаа гаргасан, өршөөл хэрэгтэй хүмүүст ямар нүүр царай үзүүлдэг вэ? Тэр нь Есүсийн нүүр царай мөн үү?

Хүүтэй нь нөхөрлөж, эргэн тойрондоо Түүний нөхөрлөлийг түгээхэд Мариа эх бидэнд туслах болтугай.

 

Дараах үг

Эрхэм ахан дүүс ээ,

Юлийн тооллын дагуу өнөөдөр Дахин амилалтын ариун баярыг тэмдэглэж буй Үнэн алдартны сүм болон зарим дорно зүгийн католик сүмийн ахан дүүстээ хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе. Амилсан Эзэн бүх хамт олныг баяр баясгалан, амар амгалангаар дүүргэж, зовлон зүдүүр тулгарсан хүмүүсийг тайвшруулах болтугай.  Амилалтын баярын мэнд хүргэе!

Бразилийн Рио-Гранде-ду-Сул мужид томоохон үерийн гамшигт нэрвэгдээд байгаа иргэдийн төлөө би залбирч байна. Эзэн талийгаачдыг хүлээн авч, тэдний төрөл төрөгсдийг болон гэр орноо орхихоос өөр аргагүй болсон хүмүүсийг тайвшруулах болтугай.

Ром хот болон Италийн бусад хэсгээс ирсэн хүмүүс, дэлхийн олон орны сүсэгтнүүд, ялангуяа Техас, Чикаго бүсийн шашны хүрээ, Берлин хотоос ирсэн мөргөлчид, Парисын Сен-Жан де Пасси сургуулийн оюутнууд болон Human Life International бүлгийн хүмүүст мэндчилгээ дэвшүүлье. Би Чертальдо болон Лаинате тосгодын залуучууд; Анкона, Россано Кариати тосгодын сүсэгтнүүд; Тесиногийн нэгж болох Кассано Д'Адда нутгийн бататгал сакрамент хүртэхээр хүлээж буй хүмүүс, Ром дахь Санта Мария дель Росарио сүмийнхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Мөн Италийн өнцөг булан бүрээс ирсэн хөгжмийн хамтлагуудад халуун дотно мэндчилгээ, талархал илэрхийлье. Маш сайхан хөгжим тоглосон та нарт баярлалаа. Сайхан хөгжмөө цаашид ч үргэлжлүүлэн тоглоно гэж найдаж байна. Баярлалаа! "Франсижени Монтевиале" групп, түүнчлэн хамгийн их бохирдсон газруудын нөхөн сэргээлтийг удаан хүлээсэн Ливорно, Коллесальветти хотын иргэдэд энэ өдрийн мэндийг хүргэе. Бүгдээрээ тэдний төлөө залбирцгаая.

Өнөөдөр Швейцар харуулуудын баярын өдөр. Түүхэн, магтууштай тэдний корпусын баярыг тохиолдуулан шинэ Швейцар харуулууд болон тэдний гэр бүлийнхэнд халуун мэндчилгээ дэвшүүлье. Тэдэнд зориулан алга ташицгаая!

Насанд хүрээгүй хүүхдийн хүчирхийллийн бүх хэлбэртэй тэмцэж буй “Meter” нийгэмлэгийг баяртайгаар хүлээн авцгаая. Та бүхний хичээл зүтгэлд маш их баярлалаа! Чухал ажлаа зоригтойгоор үргэлжлүүлээрэй.

Зовж шаналж буй Украины төлөө үргэлжлүүлэн залбирцгаая. Тэд маш их зовлон үзэж байна! Түүнчлэн Палестин, Израил улсуудад энх тайван тогтож, яриа хэлэлцээр бэхжиж, сайн үр дүнд хүрэхийн тулд залбирцгаая. Дайнд үгүй, яриа хэлэлцээрт тийм гэж хэлцгээе!

Та бүхэнд Ням гарагийг сайхан өнгөрүүлэхийг хүсье. Иммаколата бүлгэмийн залуучуудад мэндчилье. Миний төлөө залбирахаа мартуузай. Үдийн хоолоо амтархан идээрэй, arrivederci.

 

05 May 2024, 17:31

What is the Regina Coeli?

The antiphon Regina Coeli (“Queen of Heaven”) is one of four traditional Marian antiphons, the others being Alma Redemptoris Mater, Ave Regina Coelorum, and Salve Regina.

It was Pope Benedict XIV who, in 1742, enjoined the recitation of the Regina Coeli in place of the Angelus during Eastertide, that is, from Easter Sunday to the end of Pentecost. It is recited standing as a sign of Christ’s victory over death.

Like the Angelus, the Regina Coeli is said three times a day, at dawn, at noon, and at dusk, in order to consecrate the day to God and the Virgin Mary.

This ancient antiphon arose, according to a pious tradition, in the 6th century; it is attested in documentary sources from the first half of the 13th century, when it was inserted in the Franciscan breviary. It is composed of four short verses, each ending with an “alleluia.” With the Regina Coeli, the faithful turn to Mary, the Queen of Heaven, to rejoice with her at the Resurrection of Christ.

At the Regina Coeli on Easter Monday of 2015, Pope Francis spoke about the spiritual dispositions that should animate the faithful as they recite this Marian prayer:

“In this prayer, expressed by the Alleluia, we turn to Mary inviting her to rejoice, because the One whom she carried in her womb is Risen as He promised, and we entrust ourselves to her intercession. In fact, our joy is a reflection of Mary’s joy, for it is she who guarded and guards with faith the events of Jesus. Let us therefore recite this prayer with the emotion of children who are happy because their mother is happy.”

Latest Angelus / Regina Coeli

Бүгдийг унш >