ТЭНГЭРИЙН ХАТАН Гэгээн Петрийн талбай 2024 оны 5 сарын 12, Амилалтын цаг улирлын долоодугаар Ням гараг

Эрхэм ахан дүүс ээ, Ням гаригийн мэнд хүргэе!

Генуя хотын залууст онцгойлон энэ өдрийн мэндийг хүргэе.

Өнөөдөр Итали болон бусад улсуудад Эзэний тэнгэрт заларсны баярыг тэмдэглэж байна. Талархал магтаалын мөргөлийн үеэр уншсан Сайн мэдээний айлдалд Есүс ажлыг нь үргэлжлүүлэх үүргийг элч нарт даатгасныхаа дараа “тэнгэр өөд авагдаж, Тэнгэрбурханы баруун гарт залрав.” (Марк 16:19) гэж бичигджээ. Сайн мэдээний айлдал Түүнийг "тэнгэр өөд авагдаж, Тэнгэрбурханы баруун гарт залрав" гэжээ.

Есүс Эцэгт буцаж очсон нь биднээс салсан хэрэг биш, харин бидний хүрэх газар болох Тэнгэр лүү түрүүлэн очсон хэрэг. Үүнийг уулын оргил өөд мацах хүнтэй зүйрлэж болно. Уул өөд амьсгаадан алхаж буй нэгэнд замын махирт гэнэтхэн тэнгэрийн хаяа үзэгдэж, бүхнийг дээрээс харах боломжтой болдог мөч тохиодог билээ. Энэ үед бүх бие эцсийн мацалтыг хийх хүчийг олж авдаг. Гар, хөл, булчингууд чангарч, биеийн бүх хэсэг уулын оргилд хүрэхэд хүчээ төвлөрүүлдэг.

Тэнгэрт заларсныхаа дараа Есүсийн олсоор дээш татдаг бие нь Сүм буюу бид нар юм. Есүс биднийг сэрээж, Өөрийн Үг, Ариун үндсэн ёслолуудынхаа хишиг ивээлээр болон бид бүгдийн зорьж буй Эх нутаг болох диваажингийн гоо үзэсгэлэнгээр дамжуулан бидэнтэй харилцдаг билээ. Есүсийн биеийн эрхтнүүд болсон бид ч бидний тэргүүн болох Түүнтэй хамт баяр баясгалантайгаар дээш өгсөнө. Бид нэг бие учраас нэг хүний дээш чиглэсэн алхам бүгдийг дээш татах бөгөөд хэн ч төөрч, хоцрон үлдэх ёсгүй гэдгийг мэдэх учиртай (Колоссай 1:18, 1 Коринт 12:12-27).

Анхааралтай сонсоорой: Есүс бидэнд алхам алхмаар, нэг нэгээр замыг зааж өгдөг. Бидний хийх ёстой алхмууд юу вэ? Өнөөдрийн Сайн мэдээний айлдалд гарсанчлан, “сайн мэдээг тунхаглах, баптисм хүртээх, чөтгөрүүдийг зайлуулах, могойг барих, өвчтэй хүмүүсийн дээр гараа тавьж эдгээх” юм (Марк 16:16-18). Дүгнэвэл, хайрын үйлсийг гүйцэтгэх гэсэн үг. Энэ нь амьдрал бэлэглэх, найдвар авчрах, аливаа хорон муу, муухай бүхнээс холуур явах, мууг сайнаар хариулах, зовж шаналж буй хүмүүстэй ойр байхыг хэлнэ. Бидний хийх ёстой "алхмууд" гэвэл энэ. Бид эдгээрийг хийж, Ариун Сүнсэнд биднийг өөрчлөх боломжийг олгох тусам, Есүсийн үлгэр жишээг дагах тусам ууланд гарч буй нэгний адил эргэн тойрон дахь агаар маань хөнгөрч цэвэршин, тэнгэрийн хаяа өргөсөж, хүрэх газар ойрхон байгааг мэдрэх болно. Мөн үг үйлдлүүд маань сайн болж, санаа сэтгэл тэлж, чөлөөтэй амьсгалж эхлэх болно. 

Тиймээс өөрсдөөсөө ийн асууцгаая: Тэнгэрбурханыг, Түүний хязгааргүй хайрыг, мөн Түүний мөнх амьдралыг хүсэх хүсэл миний дотор амьд байна уу? Эсвэл тэр хүсэл маань мохож, би зуурдын зүйлс болох мөнгө, амжилт, таашаалаас зуурсан байна уу? Тэнгэрт хүрэх хүсэл минь намайг тусгаарлаж, бусдад хаалттай нэгэн болгож байна уу? Эсвэл Диваажинд ахан дүүстэйгээ хамт хүрнэ гэдгийг ойлгуулж, харамгүй уужим сэтгэлээр тэднийг хайрлахад хүргэж байна уу?

Бидний зорьж буй газарт аль хэдийн хүрсэн Мариа эх бидэнд Тэнгэрийн алдар өөд баяр баясгалантайгаар хамтдаа алхахад туслах болтугай.

 

Дараах үг

Эрхэм ахан дүүс ээ,

Биднийг чөлөөлсөн бөгөөд биднийг эрх чөлөөтэй байхыг хүсдэг амилсан Эзэний тэнгэрт заларсан баярыг тэмдэглэх зуураа би Орос, Украин улсуудыг олзолсон бүх хоригдлуудаа солилцохыг уриалж байна. Энэ тал дээрх аливаа хүчин чармайлт, ялангуяа хүнд бэртсэн, өвчтэй хүмүүст чиглэсэн ажлыг Гэгээн ширээт улсын зүгээс дэмжинэ гэдгээ илэрхийлье. Украйн, Палестин, Израил, Мьянмар улсуудад энх тайван тогтохын төлөө бүгдээрээ үргэлжлүүлэн залбирцгаая...Энх тайвны төлөө залбирцгаая.

Өнөөдөр “Хиймэл оюун ухаан ба зүрхний мэргэн ухаан” сэдэвтэй Нийгмийн харилцааны дэлхийн өдөр тохиож байна. Зүрхний мэргэн ухааныг сэргээж байж л бид цаг үеийнхээ шаардлагыг зөв ойлгож, хүнлэг харилцааг үүсгэх арга замыг дахин нээж чадна. Бүх харилцаа холбооны ажилтнуудын хөдөлмөрт талархал илэрхийлье!

Өнөөдөр олон улс Ээж нарын баярыг тэмдэглэж байна. Бүх эхчүүдэд талархахын зэрэгцээ Тэнгэрт очсон ээжүүдийн төлөө залбирцгаая. Мөн тэнгэрлэг эх Мариагийн хамгаалалтад ээж нарыг даатгацгаая. Бүх эхчүүдэд зориулан алга ташицгаая!

Ром хот болон Итали улсын бусад хэсэг, дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн мөргөлчдөд, ялангуяа Унгар, Мальтаас ирсэн хүмүүс, Лиссабоны Colégio da São Tomás сургуулийн оюутнууд, Пап Бенедикт XVI-ийн дурсгалд хүндэтгэл үзүүлж буй Австри, Германы хөгжмийн хамтлагуудад мэндчилгээ дэвшүүлье. Сайхан хөгжим тоглодог та нарт баярлалаа. Би мөн Песаро, Кальяри, Жулианова Лидогоос ирсэн сүсэгтнүүд, Понти сул Минчиогоос унадаг дугуйгаар ирсэн хүмүүс, AVIS цусны донорууд, Турин хотын “Young Mountain” нийгэмлэг, Генуягаас ирсэн бататгал сакрамент авахаар хүлээж буй хүмүүс болон фибромиалгиа өвчинд нэрвэгдсэн хүмүүстэй мэндчилж байна.

Гэгээн Петрийн талбайн багана дор гарсан "Өөрчлөлт" гэрэл зургийн үзэсгэлэнг зохион байгуулсан хүмүүст талархал илэрхийлье. Дэлхийн өнцөг булан бүрд авсан эдгээр гэрэл зургууд нь Бүтээгчийн бидэнд өгсөн бэлэг, бидний хамгаалах ёстой бүх нийтийн гэрийн гоо үзэсгэлэнг баримтжуулжээ. Та бүхнийг энэхүү үзэсгэлэнг үзэхийг урьж байна!

Та бүхэнд болон Иммаколатагийн залуучуудад энэ өдрийн мэндийг хүргэе. Бүгдэд нь Ням гарагийг сайхан өнгөрүүлэхийг хүсье. Миний төлөө залбирахаа мартуузай. Үдийн хоолоо амтархан идээрэй, arrivederci.

12 May 2024, 17:36

What is the Regina Coeli?

The antiphon Regina Coeli (“Queen of Heaven”) is one of four traditional Marian antiphons, the others being Alma Redemptoris Mater, Ave Regina Coelorum, and Salve Regina.

It was Pope Benedict XIV who, in 1742, enjoined the recitation of the Regina Coeli in place of the Angelus during Eastertide, that is, from Easter Sunday to the end of Pentecost. It is recited standing as a sign of Christ’s victory over death.

Like the Angelus, the Regina Coeli is said three times a day, at dawn, at noon, and at dusk, in order to consecrate the day to God and the Virgin Mary.

This ancient antiphon arose, according to a pious tradition, in the 6th century; it is attested in documentary sources from the first half of the 13th century, when it was inserted in the Franciscan breviary. It is composed of four short verses, each ending with an “alleluia.” With the Regina Coeli, the faithful turn to Mary, the Queen of Heaven, to rejoice with her at the Resurrection of Christ.

At the Regina Coeli on Easter Monday of 2015, Pope Francis spoke about the spiritual dispositions that should animate the faithful as they recite this Marian prayer:

“In this prayer, expressed by the Alleluia, we turn to Mary inviting her to rejoice, because the One whom she carried in her womb is Risen as He promised, and we entrust ourselves to her intercession. In fact, our joy is a reflection of Mary’s joy, for it is she who guarded and guards with faith the events of Jesus. Let us therefore recite this prayer with the emotion of children who are happy because their mother is happy.”

Latest Angelus / Regina Coeli

Бүгдийг унш >