Хайх

АНЖЕЛУС Unità d'Italia талбай, Триэстэ хот 2024 оны 7 сарын 7, Ням гараг

Би Тэргүүн хамба ламд олон зүйлийн төлөө талархаж байгаагаа илэрхийлмээр байна. Ялангуяа тэр өвчтэй хүмүүсийн тухай "яриад өнгөрөлгүй" харин бүгдийг нь нэрээр нь дуудсанд нь! Тэр тэдний нэрийг мэдэж байсан! Энэ бол хайр энэрлийн бодит жишээ. Хамба ламын энэхүү дадалд би их талархаж байна. Эрүүл ч бай, өвчтэй ч бай, том ч бай, жижиг ч бай хүн бүрд эрхэм чанар бий. Хүний нэр түүний эрхэм чанарыг илэрхийлдэг шүү дээ. Хамба лам хүмүүсийнхээ нэрийг мэдэж буй нь үнэхээр сайхан. Тэр энэхүү дадлаа үргэлжлүүлнэ гэж би найдаж байна. Би нэг удаа гурван тосгонд ажилладаг сүмийн санваартантай таарсан юм. Түүнээс "Чи тосгоныхоо хүмүүсийн нэрийг мэдэх үү" гэж асуухад тэр, "Би гэрийн нохойнх нь нэрийг хүртэл мэднэ!" гэж хариулж билээ. Хамба лам ч мөн хүмүүсийнхээ нохойнуудын нэрийг нь мэддэг болно гэж найдаж байна.

Эцсийн адислалын өмнө би өнгөрсөн үеийн дурсамжаар дүүрэн энэхүү талбайд цугларсан та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэмээр байна. Хамба ламын хэлсэн үгэнд талархъя. Мөн түүнтэй хамт айлчлалд бэлдсэн хүмүүст, ялангуяа литургийн бэлтгэлийг хийсэн хүмүүст талархъя. Тэд сайн ажилласан. Хөгжмийг удирдсан удирдаач болон бусад олон үйлчлэлд оролцсон хүмүүст зориулан алга ташицгаая. Түүнчлэн залбирлаараа бэлтгэлд хувь нэмрээ оруулсан хүмүүст зориулан алга ташицгаая. Өвчинд нэрвэгдсэн хүмүүс миний сэтгэлд ойр байдгийг дахин хэлмээр байна. Би тэдний олонхтой нь мэндэлсэн. Мөн энд ирэхийг хүссэн хоригдлууд, цагаачидтай ч мэндэлсэн (Триестэ бол цагаачдад болон хүнд нөхцөлд орсон бүх хүнд нээлттэй хот билээ).

Триестэ боомт хот учраас олон янзын хүмүүсийг уулзуулдаг. Энэ хот бол Итали, Төв Европ, Балканы хойгийн уулзварын дунд оршдог чухал боомт билээ. Ийм нөхцөлд шашны болон иргэний нийгэмлэгүүд нээлттэй бөгөөд тогтвортой байдал, хүлээн зөвшөөрөл болон ялгарлыг хослуулах сорилттой тулгардаг. Та бүхэн энэ сорилтыг даван туулахад бэлэн байгаад би баяртай байна! Христэд итгэгч гэдгээрээ бидэнд амьдралын утга учир, найдварыг өгдөг Сайн мэдээ бий. Иргэд болохынхоо хувьд ардчиллын замд найдвартай “луужин” болох Үндсэн хууль та бүхэнд бий.

Тиймээс энэ чигээрээ үргэлжлүүлэн урагшлаарай. Хүн төрөлхтний болон Христийн шашны үнэт зүйлд тулгуурлан найрсгаар, хүний эрхэм чанарыг хүндлэн айдасгүй, нээлттэй, тууштайгаар урагшлаарай. Энэ чухал юм шүү.

Тарчилж зовсон Украин болон Палестин, Израилын төлөө, Судан, Мьянмар болон дайны улмаас зовж шаналж буй бүх хүний төлөө залбирч, энх тайвны төлөө зүтгэцгээе. Бүгдээрээ Монте-Гриса сүмд Эх, Хатан хэмээн хүндлэгдэж буй Цэвэр Охин Мариагийн залбирлыг гуйцгаая.

07 July 2024, 15:29

The Angelus is a special prayer recited by Catholics three times a day, at 6am, noon, and 6pm and is accompanied by the ringing of the Angelus bell. The name comes from the Latin word for Angel and the prayer itself reminds us of how Jesus Christ assumed our human nature through the Mystery of the Incarnation.
The Pope recites the Angelus prayer in St Peter’s Square every Sunday at midday.
He also gives a brief reflection on the Gospel of the day and often comments on some issue of international concern. The Pope’s words are broadcast all over the world on radio and television and widely shared on social media.
From Easter to Pentecost the Regina Coeli is prayed instead of the Angelus. This prayer commemorates the Resurrection of Jesus Christ and, like the Angelus, concludes with the recitation of the Gloria three times.

Latest Angelus / Regina Coeli

Бүгдийг унш >